Үзэгчдийн зүрх сэтгэлийг “эзлэхэд” гурав хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

Б.Чинбатын шинэ тоглолтын нэрний учрыг фэнүүд нь зохион байгуулагчдаас олонтаа асууж байгаа гэнэ. Түүний түүхэн “Аравт” киноны хөгжмөөс бүтэх тоглолтын нэр нь “Эзлэн”...

“Өвөг дээдсийн сүнс нь энэхүү хөгжмийг бич хэмээн Чинбаад шивнэсэн ба үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэлж, байлдан дагуулахыг бэлгэдэж...“ хэмээн тоглолтын ТВ сурталчилгаанд өгүүлдэг. Зохион байгуулагчид ийн бэлгэдэж шинэ нэрийг өгчээ. Үнэхээр ч өвгөд дээдсээрээ бахархах, эх түүхээрээ омогших, түүхэн хөгжмийн агуу баялгийг гайхаж, зүрх сэтгэлээ эзлүүлэх “Эзлэн” тоглолт болоход гурав хоног үлдлээ.

Тоглолтонд Улсын симфони найрал хөгжим, хоор, Монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд тоглоно.

Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд хэрэв та үзэхийг үзвэл Улсын циркийн касс болон Hi-Fi, Оранж CD shop-уудын кассаар болон хэрэв та ажилтай, завгүй байгаа бол 1109, 1950 утсаар захиалбал үнэгүй хүргэж өгөх юм байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 10 мянга, 20 мянга, 30 мянга, 100 мянгын ханштай байна. 

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top