“Зүрхний Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааныг “Гэрэл зураг сонирхогчдын клуб”-ээс өнөөдрөөс зарласан байна. Хүүхэд залуусыг нийслэл хотоороо бахархах, байгаль, эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулж байгаа гэнэ. Уралдаанд хэдэн ч бүтээлээр оролцож болох бөгөөд хамгийн гол нь Улаанбаатар хотыг эергээр харуулсан, архи, тамхи, хүчирхийлэл гэх мэт сөрөг агуулгагүй байх ёстой аж. Уралдаанд оролцогчдын фото зураг нь дурсамжтай хуучин зураг байж болохыг зохион байгуулагчид хэлэв.
Бүтээлийг аравдугаар сарын 24 өдрийг хүртэл ubphoto2012@gmail.com и-мэйл хаяганд хүлээн авах ба уралдааны зохион байгуулагчид гэрэл зургийн нэр, агуулгад нийцсэн байдал зэргээс сонгон “Зүрхний Улаанбаатар” хөтөлбөрийн www.facebook.com/zurkhniiulaanbaatar хуудсанд байршуулан иргэдийн хамгийн олон саналыг харгалзан үзэж уралдааныг дүгнэх гэнэ.
Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эзэнд Canon зургийн аппаратаар урамшуулах бол тусгай байрт шалгарсан бүтээлийн эздэд үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал дагалдах гэнэ. Түүнчлэн шалгарсан бүтээлүүдийг нийтэд зарлаж, цахим хуудсуудаар мэдээлж, олон нийтэд хүргэх ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 15 )
мөабыя
Та юу гэж бодож байна ..ргзшү.