АТГ-ынхан МУИС-ыг хараандаа авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

Монголын оюутны холбооноос хандивын анги нэрээр оюутнуудаас 1-1.5 сая төгрөг нэхэмжилдэг томоохон сургуулиудыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгсөн. Уг хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газраас МУИС-ийг оюутан элсүүлэх журамд хэд хэдэн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Үнэн хэрэгтээ суралцагчдаас МУИС-ийг хөгжүүлэх санд төвлөрсөн хандиваас сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотойгоор 50 сая төгрөгийг зарцуулсан гэх.

Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7.1.4 дэх хэсэг болон сангийн холбогдох зориулалтыг зөрчсөн гэж үзжээ. Мөн МУИС-д ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтны ам бүлд багтдаг хүүхдийг босго онооноос дээш оноо авсан нөхцөлд нэмэлт төлбөргүйгээр элсүүлэх, босго онооноос доош оноотой бол нэмэлт элсэлтийн доод төлбөрийг төлөхөөр зохицуулсан нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байжээ. Тиймээс Авлигатай тэмцэх газраас МУИС-д арга хэмжээ авч, энэ сарын 25-ны дотор хариу мэдэгдэх тухай албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top