Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

09.00 цагаас ”Иргэний танхим”-д Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан эхэлнэ. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, МБ-ны газрын дарга Д.Болдбаатар, МБ-ны албаны дарга Д.Ган-Очир нар оролцоно.

09.30 цагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийнхэн Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газрын ажил байдалтай танилцана.

10:00 цагаас ШУТИС-ийн номын санд ”Монгол оронд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд МУИС-ийн ахмад багш нарын гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Арга хэмжээнд БШУ-ы сайд Л.Гантөмөр болон үе үеийн ахмад багш нар оролцоно.

11.00 цагаас Сүхбаатарын талбайд шалны халаалтын шинэ технологийг танилцуулна.

11.00 цагаас ”Ярьснаараа төлдөг болно” сэдэвт хэвлэлийн хурал ШӨХТГ-т болно.

”Монгол ньюс” мэдээллийн төвд:

12.00 цагаас ШУА болон Германы эрдэм солилцооны албаны хамтын ажиллагааны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Германд төгсөгчдийн чуулга уулзалтын талаар хэвлэлийн хуралтай.

13.00 цагаас Барилгын зөвлөгөө, мэдээллийн төвөөс “Барилгын салбарт үүсэж буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

09:00 Төрийн байгууллагууд Төсвийн хөрөнгийг зүй зохистой оновчтой удирдаж чадаж байгаа" эсэх талаар хэлэлцүүлэг өнөөдөр Татварын ерөнхий газарт эхэлнэ.

10.00 цагаас ”Ю.Цэдэнбал МУИС-ийг байгуулахад, Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо бий болгоход ямар үүрэг гүйцэтгэсэн бэ” сэдвийн хүрээнд ахмад багш нар  МУИС-ийн дугуй танхимд  илтгэл тавина.

12.00 цагаас “Эрүүл чийрэг Монголд хүн” аян 2012.10.17-2012.11.16 хооронд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан ЭМЯ-нд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурлын үеэр хувийн клиник сувиллын шалгалтын дүн, эрүүл мэндийн үйлчилгээний чанар аюулгүй байдлын судалгааны талаар Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох албаныхан мэдээлэл өгнө.

-Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр". Энэ өдрийн хүрээнд ҮХААЯ, Хоршоодын холбоо, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгчийн газар хамтран хэлэлцүүлэг хийх ба хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хангамж, хүнсний эрүүл ахуй гэх мэт сэдвүүдээр  гадаад дотоодын мэргэжилтнүүд илтгэл тавих юм байна. 

-Өнөөдөр таван байнгын хороо хуралдана. Хуралдааны хэлэлцэх асуудлыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Бэлтгэсэн А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.149) 2025 оны 03 сарын 13

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

1  |  0
Top