Загасны ордныхонд гайхалтай боломж гарна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Хонь: Бухимдангуй өдөр. Түрэмгий зан, уур уцаар нэмэгдэхээс цаашгүй тул хавь ойрын хүмүүстэйгээ бүү хөндий харьц. Харин өсвөр насны хониныхоны хувьд зөрүүдэлж, тэрслэх хандлага илрэх ба үүнийгээ зогсоож, эцэг эхийгээ жаахан ч гэсэн бодохыг хүсье. Хүнд нөхцөл байдал танаас эрс шийдэмгий байхыг шаардах бололтой. Хэрэв та хариуцлагагүй хандвал та эргүүлээд үмхүүлж ч мэдэх юм. Харин аялалд гарах гэж байгаа хониныхонд хандаж хэлэхэд очих гэж буй орныхоо улс төрийн байдлыг судалж үзэхийг зөвлөж байна. Төрийн гэнэтийн эргэлт, алан хядагч террорист үйл ажиллагаа хэдхэн хормын төдийд энх амгалангийн орныг ч аюулын тавцан болгож чаддаг шүү дээ.

Үхэр: Тааруухан өдөр. Эмзэг харьцааг хэрхэн зохицуулахаас тэнцвэр хамаарна. Үүсч болох маргаанаас зайлсхийхийн тулд нэлээд тэсвэр тэвчээрийг шаардах болно. Одоогийн оддын нөлөөн дор та бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх хандлагатай. Гарч болох ослоос сэрэмжил. Хэдийгээр зөн билэгтэй үхрийнхэн болох болохгүйг сайн ялгаж чаддаг ч гэлээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэв та ажил хайж байгаа бол яг одоо өргөдлөө явуулах хэрэгтэй. Та өөртөө тохирсон ажилдаа орж чадах болно.

Ихэр: Уран сэтгэмжтэй өдөр. Өнөөдөр оюуны юм уу биеийн хүчний ажлаас илүү бүтээлч эрэл хайгуул илүү үр дүн авчрах болно. Таны бодол тогтож өгөхгүй болох гэж буй олон нийтийн арга хэмжээ, одоогийн чинь амрагийн тухай эсвэл хайртай хүнтэйгээ учраагүй байгаа талаараа гэх мэт түмэн зүйлийг эргэцүүлэх болно. Тиймээс анхаарлаа бүрэн төвлөрүүлэх ёстой эсвэл нарийн жижиг хэсгүүдэд анхаарал шаардсан ажил барьж аваад хэрэггүй. Илүү сайн ажиллахын тулд ихрийнхэнд чимээ шуугиангүй нам жим орчин шаардлагатай.

Мэлхий: Нууц явуулгатай өдөр. Сэтгэл зүрхний тань асуудал одоогоор нэн тэргүүнд тавигдах бололтой. Амьдралаа хэрхэн зохицуулж байгаагаас таны хэр хянуур хүн гэдэг нь ажиглагдана. Сэтгэл зүйчээс зөвлөмж ав. Танин мэдэхүйн чанартай ном зохиол унш, судал бодит амьдралын материаллаг мөн чанарыг илүү гүн талаас нь хараарай. Хамтын санхүүгийн гэрээ байгуулсан талуудын дунд зөрчилдөөн үүсэх магадлалтай. Харин та үүнд суралцах завшаан гэсэн байр суурин дээрээс хандаж чадвал өндрөөр үнэлэгдэх болно. Ямарваа нэг зүйл байнга далд, нуугдмал байдаг учир бизнесийн гэрээ хэлцэл хийхээс өмнө бүх мэдээллийг судалж үзэхийг зөвлөж байна.

Арслан: Багаараа тун удахгүй амжилтанд хүрэх болно. Хайр дурлалын хувьд танд сонирхолтой зүйл тохиолдохгүй учир нь од эрхэс тэр тал дээр анхаарлаа хандуулахгүй. Хийж бүтээсэн ажлуудаа боссдоо танилцуул. Таны хүсэлтийг харгалзан үзэж магадгүй бєгєєд учир нь таны ажлын гүйцэтгэл болоод хєдєлмєрийн бүтээмж гайхалтай байна. Мєн энэ үед амралт болоод үүрэг хариуцлагын талаар асуухад тохиромжтой.

Охин: Найдвар төрүүлсэн өдөр. Хэрэв та өөрийгөө авч байгаагаасаа илүү цалин авах чадвартай гэж үзэж байгаа бол одоо хөдлөх цаг нь болжээ. Таны асуудлыг шийдэж чадах эрх мэдэл бүхий хүнтэй уулзаж аятайхан ярилц. Дараагийн 2 долоо хоногт үргэлжлэх онц ач холбогдолтой од гаригийн үйл явдал Санчир ба Далай ван гаригийн хооронд болох бөгөөд амгалан тайван үеийг авчрах болно. Агаарт ноёлох нам гүм байдал бүтээлч сэтгэлгээг гадагшлуулах болно. Дүрслэх урлаг, хөнжим, эсвэл киноны салбарт ажилладаг хүмүүс уран бүтээлийн олз омогтой байх болно.

Жинлүүр: Бусад хүмүүстэй ойлголцоход нэг их хичээл чармайлт гарахгүй ч харьцангуй үр бүтээлтэй байх ба та ийм зүйл хаана ч хэрэгтэй байдгийг мэдэх болно. Эрх мэдэлтэй албан тушаалтай жинлүүрийнхэн аливаа шүүмжлэл бүхэнд тайван хандаж, хэлэх үгээ чухал ач холбогдолтой үеийг нь олж хэлэх хэрэгтэй. Өөрийн юу хэлж байгаагаа сайн хянаж, хэлэлцүүлэг маргааныг тогтвортой байлгах тал дээр анхаар.

Хилэнц: Хувирамтгай өдөр. Гэрийн ажлаар өөрийн авъяас чадвараа бүү сүйтгэ. Асуудал бэрхшээлийн мөн чанарыг олох арга замыг та олж мэдэх болно. Гэнэтийн зочид таны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж мэдэх бололтой. Гэртээ гараа хумхиад зүгээр суухын оронд олон нийтийн үйл ажиллагаанд идэвхи гаргаж оролцоорой. Орон нутгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн танд өөрийн уран бүтээлээ эхлүүлэх урам зоригийг хайрлана. Энэ үеэр зарим айл гэртээ зураачыг урих бололтой. Та ч ялгаагүй очиж айл гэрийн чимэглэл, засалд гар бие оролцоорой. Өнгөний зохицлоос та баяр баяслыг олж авах болно.

Нум:Өнөөдөр хэлэх үг ааш зангаа хянаж байх нь чухал. Хэдийгээр та бусдын шийдвэртэй санаа нийлэхгүй байгаа ч тэдэнтэй хамтран ажиллахаар чармайх цаг. Нөхөрсөг ч бай үгүй ч бай бүх тал дээр өрсөлдөөн үүснэ. Тиймээс бүх хүчин чадалаа дайчилж өрсөлдөх хэрэгтэй ба энэ нь таны ажлыг сайжруулж, оргил руу тэмүүлэхэд туслана. Таны ажлыг сайжруулж, оргил руу тэмүүлэхэд туслана.

Хумх: Өөдрөг үзэлтэй өдөр. Таны харилцаа дэлбээгээ нээж, асуудал цөөрсөн мэт санагдана. Үдэшлэгээ хийж эхлэх цаг хэдийн эхэлжээ. Гэртээ хөгжилдөж, сэтгэлээ сэргээх юм уу нэмэлт тавилга, гэрээ чимэглэх зүйлс харж дэлгүүр хэсээрэй. Төсвөө сайн тооцоолохыг зөвлөе. Хуучны гар урлалын эдлэлийг ч сонирхож ч болох юм. Мөнгөө хэмнэхэд ч тустай шүү дээ.

Загас: Ажлаар дамжиж танд гайхалтай сайхан боломж гарч ирнэ. Уйтгартай, нэгэн хэмийн цагийн хуваариас салж, сонирхолтой төсөл дээр хуваарилагдана. Хэт их ачааллыг өөртөө авах хэрэггүй. Хамтран ажиллагсадтайгаа хувааж хий. Харин өөрийнхөө нэр хүндэд санаа бүү зов. Хэсэг бүлэг хүмүүст та таалагддаггүй байж болох ч хэрэгтэй хүн таны талд зогсох болно.

Матар: Дулаан хөнжлөөсөө сугарч босоход хэцүү байдагтай нэгэн адил аль болох удаан хугацаагаар үүрэндээ байж хүмүүсээс нуугдах нь илүү дээр ч байж магад. Матруудын хувьд ичээндээ орох нь тайтгаруулалт авчирдаг тул нэмэлт нойр танд толгойгоо сэргээж, шинэ өдрийг угтахад хамгийн хэрэгтэй зүйл байх болно. Тиймээс орчлон ертөнц танд өөрийн амьдралд чухал хүмүүстээ илүү цаг, энерги зориулах боломжийг олгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top