Өнөөдөр “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах асуудал” сэдэвт иргэний хэлэлцүүлэг 10.00-12.00 цагийн хооронд нийслэлийн “Иргэний оролцооны танхим”-д болно. Хэлэлцүүлгийг НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны санаачлан зохион байгуулж буй аж. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа, ерөнхий менежер Ч.Бат, НЗДТГ-ын хот нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүх, Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан нар оролцохоос гадна иргэд ирж нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )