Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбатын “Эзлэн” тоглолт маргааш, нөгөөдөр “Аса” циркт болно. Тоглолтын тасалбар нь одоогоор олдохгүй байгааг нь сонсоход үзэгчид түүний энэхүү тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан нь илт.
“Эзлэн” тоглолтод Улсын симфонийн найрал хөгжим, Монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд оролцох юм. Мөн Б.Чинбатын урилгаар Америкийн шилдэг хөгжимчид, урлаг судлаачид хүрэлцэн ирж манай улсын хөгжмийн урлагийн хөгжил дэвшил, авьяас чадварыг сонирхох гэнэ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )