С.Наран Ө.Уянгатай нэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Дуучин С.Наран үзэгчдээ клипээр бөмбөгдөхөөр шийджээ. Тодруулбал соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын үг, “New Star” студийн хөгжмийн найруулагч, ая зохиогч С.Гантөрийн ая “Сайхан”, мөн Гүрээгийн шүлэг “Никитон” хамтлагийн бөмбөрчин Золбоогийн ая “Нутгаа дуулахуй”, Р.Энхтайваны шүлэг, хөгжмийн зохиолч “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын ая “Нүдний шил” зэрэг дуу юм. Зураг авалт Хөвсгөл аймаг, нийслэл хотод өрнөсөн аж. “Нутгаа дуулахуй” дууны хувьд ДБЭЧ-ийн гоцлол дуучин Ө.Уянгатай хамтарч дуулсан гэнэ. Харин “Нүдний шил” дуугаа Б.Чингүүний “Creative art” студээр богино хэмжээний кино бүтээлгэжээ. Клипүүд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.

 У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top