Япон улсын буцалтгүй тусламжаар 2009 оны зургаадугаар сараас барьж эхэлсэн Нарны гүүрний нээлт өнөөдөр 11.30 цагаас болно. Нээлтэд нийслэлийн удирдах ажилтнууд оролцох ажээ.
262 метр урт, 100 жилийн эдэлгээтэй уг гүүрийг Зам, тээврийн яамны Техникийн комисс хүлээн авсан байна. Гэрээ ёсоор ирэх сарын 30-нд гүүрийг хүлээлгэн өгөх ёстой байсан. Харин нийслэлд өрнөж буй зам засварын ажлаас шалтгаалан гүүрийг ашиглалтад авах хугацааг 45 хоногоор урагшлуулсан аж. Уг гүүрээр хоногт 30 мянга гаруй машин нэвтрэх боломжтой, 100 тонн хүртэлх даацын машиныг даах чадвартай гэсэн тооцоо гаргасан юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )