11.30 цагаас Нарны гүүрний нээлт болно. Үүнтэй холбогдуулан 09.00 цагт Зам тээврийн сайд А.Гансүх болон нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар гэрээнд гарын үсэг зурна.
10.00 цагаас Сүхбаатарын талбайд Хөдөлмөрийн яамны ”Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
10.00 цагаас Монголын сэтгүүлчдийн эвлэл болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа ЭМЯ-нд болно.
13.00 цагаас Төрийн ордны “А” танхимд ССАЖ сайд Ц.Оюунгэрэл “ National Geographic” сэтгүүлийн редактор, сурвалжлагч Costas Crist-ыг хүлээн авч уулзана.
11.00 цагаас НҮБ-ын байранд НҮБ-ын шинжээч уул уурхайн бизнес хүний эрхэнд хэрхэн нөлөөлж буй талаар үнэлгээ өгсөн үр дүнгээ танилцуулна.
12.00 цагаас Эрүүл мэндийн салбарын ажилчид 2013 оны төсвийн талаар мэдээлэл хийж, тэмцэл хийхээр болсон тухай ”Улс төр” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлажээ.
11.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас хэвлэлийн хурал зарлажээ. Хурлаар намын гишүүдийг шалтгаангүй бүртгэхээс татгалзаж, хууль бус ажиллагаа явуулж байгаа СЕХ-ны талаар мэдээлнэ.
11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн шинэ барилгыг зориулалтын бусаар ашиглахаар завдаж буй Хууль зүйн сайдын бодлогын эсрэг тус эмнэлгийн албан хаагчид ажлын байраа хадгалахын төлөө тэмцлийн талаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас МҮЭХ-ноос Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагаас Улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Баттулгын “Миний эх орон” уран бүтээлийн тайлан тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
13.00 цагаас “Гранд мед” эмнэлгийн урилгаар Солонгосоос ирсэн Lee доктор болон “Жигүүр гранд” групп хамтран, Монголд эмчлэгдэх боломжгүй нуруу нугасны өвчтэй хоёр хүнийг сонгож, БНСУ-д үнэ төлбөргүй мэс засалд оруулах болсон талаараа мэдээлэл хийнэ.
14.00 цагаас Чингэлтэй дүүргийн АН-аас орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлав.
15.00 цагаас Сонгуулийн тухай хууль зөрчиж буй асуудлаар Хан-Уул дүүрэг дэх МАН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
-”Эрүүл чийрэг монгол хүн” аян өнөөдөр эхэлнэ. Уг аяны хүрээнд нийслэлийн бүх дүүргийн нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай 10 мянган иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийг хамруулж, эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг хийнэ.
-Компанийн засаглалын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургагч багшийг бэлтгэх сургалт Монголын банкны холбооны байранд эхэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )