Богд уулыг тойрсон шинэ төмөр зам байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Зам тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийг байгуулснаар замын түгжрэлийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг хийх аж.

2012-2016 он хүртэл авто тээвэр, авто зам, төмөр зам, агаарын тээврийн гэсэн дөрвөн үндсэн чиглэлд 40 орчим асуудалд хамтран ажиллана. Тухайлбал, унадаг дугуйн зам барих, гэр хорооллын доторх авто замын сүлжээг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөх, хатуу хучилттай авто замыг нэмэгдүүлэх аж.

Мөн “Богдхан-төмөр зам”-ын ажлыг эхлүүлж 170 км төмөр замын суурь бүтцийг байгуулна. Ингэснээр одоо ашиглаж байгаа 35 км төмөр замаар хөнгөн галт тэрэг явуулах, олон улсын нисэх онгоцны буудал барихад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.

А.ТЭМҮР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top