Машины эрх танхи түрэмгийлэл

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Хөлөөрөө зорчигч хөл ч тавих газаргүй болж дээ, энэ хотод.  Хогон машин энэ хотыг эзлэн түрэмгийлж, хорлон сүйтгэж байгаа болохоор тэр.  Орцыг  тэр эвдэлж түрэмгийлнэ.  Гарцыг  тэр гацааж дарамтална. Замыг тэр эвдлэн эзэлж, эдлэн тохуурхана.  Машины энэ эвдлэн түрэмгийлэл, хорлон сүйтгэл, эзлэн дарангуйллыг  төр засаг, замын цагдаа нь эрхлүүлэн дэмжин, хөөрөн баясана. Хөлөөрөө зоригч энэ хотод  ингэж л  гишгэх газаргүй болтлоо  алагчлагдана,  тохуурхагдана, дарамтлагдана, бас дарлуулна.

Орцыг эзлэн дарамтал. Яг ийм тушаал авсан юм шиг жолооч орцыг  морины уяа мэт хэрэглэж, орчмыг нь эвдлэн эзэлж, дарангуйлан зогсоно.  Суугчид орцондоо ороход ч, гарахад ч нэн бэрх.  Таяг тулсан хөгшид нь нүдэндээ нулимстай, нүүрэндээ гунигтай дэмий л үглэн зогсох. Тэд орцноос нэг гарвал орж чадахгүй, нэг орвол гарч чадахгүй аюултай тулгарсан болохоор тэр. Цүнх үүрсэн нялхас орц уяанд чихэлдсэн машины дундуур орох гэж, бас гарах гэж хүч үзэж, ухаан уралдуулна. Тэд мөлхөж ч үзнэ, гулсаж ч үзнэ. Эцэст нь  гэмтэж хохирох, хувцсаа бохирдуулах нь энүүхэнд,  бас шүүх дуудагдаж эцэг эхээ өрөнд унагах ч олоон.  Ажилдаа яарах идэрхэн нь орц уяанд чихэлдсэн машины  эвийг олж явах гэж зутарна. Ингэж зутарч явах зуур өмсөн хувцас нь  машины тоосны алчуур, зүлгүүр болчихсон байхыг мэдэж бас гутарна. Машин ингэж орцыг  эвдлэн эзэлж, түрэмгийлэн дарангуйлахад орцныхон тэгэж зутарна, гутарна, алагчлагдана, тохуурхагдана, торгуулна. 
Гарцыг гацааж дарамтал.  Яг ийм тушаал авсан юм шиг л... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top