Төрийн ордоны хамгаалалтын албаныхан “царай харав”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

 

Парламентын сэтгүүлчид улс төрийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор Төрийн ордонд ордог. Ингэхдээ сэтгүүлчид үсний үзүүрээс гутлынхаа өсгий хүртэл Төрийн ордоны хамгаалалтын албаныханд шалгуулдаг юм.  Өөрөөр хэлбэл төрийн ордонд зөвхөн албаны хувцастай орох бөгөөд жинсэн өмд, пүүз, ноосон цамц, подвалк өмсөнө гэж саналтгүй. Хэрвээ өмссөн байвал  ордонд орох эрхгүй сануулга аваад өнгөрнө.  Энэ сануулга гурван удаа болвол  ордонд орох эрхээ түр болон бүр мөсөн  хасуулах  журамтай.  

  Уул шугамдаа энэ журам бүгдэд ижил мөрдөгдөх учиртай.  Харин царайлаг оюутан охидод үйлчилдэггүй бололтой.  Таны  харж байгаа энэ охин өнөөдөр  нэгэн хэвлэлийн хуралд суусан бөгөөд тэрбээр жинсэн өмд, пүүз өмссөн байлаа.


Төрийн ордоны хамгаалалтын албаныхан  царай хараад л хуваарилалт нь шог байна даа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top