Сайхан харагдахад үнэтэй будаг, ганган хувцас хэрэггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэцэцэгийг урлагийн сайхан хүүхнүүдийн нэг гэхэд эсэргүүцээд байх хүн байхгүй л болов уу. Энэ сайхан бүсгүй охид хүүхнүүддээ сайхан харагдахын тулд үнэтэй будаг, гоё ганган хувцас хэрэггүй гэж зөвлөж байна. Түүнийхээр гоё харагдахыг хүсвэл маш сайн унтаж байх хэрэгтэй аж. Тэрбээр өөрөө ажил багатай үедээ бушуухан орондоо шургаж ороод ээзгий ширгээж гардаг юм байх. Ер нь ажил амралтаа сайн зохицуулж унтаж амрах нь гоё сайхан харагдахад маш их нөлөөлдөг юм ш дээ гэж ирээд л аминчлан ярьсан байна билээ, жүжигчин бүсгүй. Үнэхээр хүнийх арьс амрах тусам өнгө ордог хэмээн нэгэн гоо сайханчийн амнаас сонсож байсан санагдана. Тэгэхээр охид хүүхнүүд минь хөөрхөн харагдах гэж эрвээхий шиг будалгүй эртхэн шиг хөнжилдөө орвол илүү үр дүнтэй байх нь байна шүү.


Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top