Хаа ч явсан цуг гэж мэдээрэй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Дуучин С.Сэрчимаагийн “ Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” гэж нэг дуу байдаг даа. Энэ дууг санагдуулахаар хоёр хүн байнаа, манай рок попын ертөнцөд. Хэн гэж үү Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Улсын филармоний дуучин Л.Насанбуян хоёр. Багш, шавийн барилдлагатай энэ хоёр дуучин бараг л нэг гэрт амьдрах нь халаг болж, сүүлийн үед. Тоглолт болгон дээр хамт оршоод л. Ер нь салах тун дургүй болж байгаа даг шүү. Гавьяат хатагтай жинхэнэ гарын шавиа болгохоор сонгоод байгаа дуучин бүсгүйгээ АНУ руу хүртэл дагуулж явж эрхлүүлэх юм гэнэ билээ. “ Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолт дээр Насанбуян байхгүй аваас болохгүй байгаа бололтой хэмээн ховч шувуу жиргэсэн. Ер нь нэгэн цагт тайзан дээр хоёул гарч ирчихсэн С.Сэрчимаагийн дууг сонордуулах аваас нэг их гайхах хэрэггүй л байх шүү. Хаа ч явсан цуг гэж мэдээрэй...


Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top