Манай улсад “Surprise smile service” компанийн санаачилгаар “Шөнийн театр”-ын уран бүтээлчид “Нууцаа дэлгэе” нэртэй хошин үзэгдэлт каберет шоу тоглолт зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү тоглолт нь залуусын өдрийн стресийг тайлж, чамин тансаг хөгжмийн хэмнэлд автуулах аж. Мөн энгийн ширээ 10, захиалгат ширээ нь 20 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Үйлчилгээ нь пиво архи ундаа, стриптиз үзүүлбэртэй. Жүжиг энэ сарын 11-ээс ирэх сарын 10 хүртэл “Улаанбаатар палас”-ын “Рояал” танхимд үргэлжлэх бөгөөд долоо хоногийн бүрийн пүрэв, баасан, бямба гаригуудад тоглогдох юм. Найруулагчаар жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир зөвлөхөөр Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ажиллаж байна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )