Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

“Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагаас Худалдаа хөгжлийн банкнаас “Юнионпэй” картыг нээхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагаас Twis film” студийн шинэ уран бүтээл “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн бага хуралд урья.

13.00 цагаас “Ганабелл” институтын урилгаар ирсэн АНУ-ын эрдэмтэд манай сэтгүүлчидтэй уулзаж эдийн засаг, бизнесийн хөгжлийн талаар нээлттэй ярилцлага хийнэ.

Үндэсний мэдээллийн төв”-д:

11.00 цагаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний зарчмыг Монголд нутагшуулах гэж байгаа талаар “Хөгжлийн мэтгэлцээн” ТББ-аас мэдээлэл хийнэ.

10.00 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан барилгын осол гэмтлийн талаар ажилласан ажлын хэсгийн санал дүгнэлтээ гаргажээ. Энэ талаар Төрийн ордны ”Г” танхимд мэдээлэл хийнэ.

11.00 цагаас Төрийн ордны ”Г” танхимд хүүхдийн цэцэрлэгийн хүнс нийлүүлэгч компаниудыг шалгасан талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ШӨХТГ-ын дарга О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагаас Монголын Сэтгүүлчдийн Эвлэл болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа  ЭМЯ-нд болно. 

-МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top