Ойрын өдрүүдэд барилгын салбарынхантай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа ундрах болж. Саяхан л гэхэд O and BN гэх компани Баянгол дүүргийн 7-р хорооны Хөх шигтгээ-1 орон сууцны хороололдоо захиалагчдаасаа м.кв-ийг нь 1,4 сая төгрөгөөр байрны үнэ өсөөгүй байхад гэрээ байгуулжээ. Улмаар улсын комисс хүлээж аваагүй байхад манай барилга баригдаад дуусчихлаа үлдсэн мөнгөө төл эсвэл гэрээгээ цуцална хэмээн шаардаж зарим захиалагчдынхаа гэрээг нөгөө талын санал хүсэлтийг харгалзахгүйгээр цуцлаад байна. Харин банкууд зээл өгөхдөө заавал улсын мэргэжлийн хяналтын хүлээж авсан бичиг болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр үндэслэж зээл олгодог байна. Үүнийг барилгын бизнес эрхлэгч хэн боловч мэддэг нь ойлгомжтой бөгөөд гэрээн дээр ч заагдаагүй ажээ. Харин тус компани нь эчнээ санаа агуулан дур мэдэн цуцалсан байрууддаа м.кв-ийг нь 1,6-1,8 сая төгрөгөөр дамжуулан худалдаалж байна.
Үүнээс гадна Улсын комисс хүлээж аваагүй байхад төлбөрөө барагдуулсан оршин суугчдыг оруулсан байна. Захиалагчийнхаа мөнгөөр байр барьчихаад гэрээнийхээ үүргийг зөрчиж, хэрэглэгчдийг ганц нэгээр нь дээрэлхэж, эрхийг нь зөрчдөг тохиолдлууд маш их байдаг байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )