Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл албан хэрэгцээндээ өндөр үнэтэй, зарлага өндөртэй, тансаг зэрэглэлийн Lexus-570 машин унахгүй гэдгээ мэдэгдэж байсан билээ. Хотын даргын “голсон” тансаг хэрэглээний жийп машиныг нийслэлийн өмнөх Засаг дарга албан хэрэгцээндээ унаж байсан гэнэ. Нэгэнт эзэн нь унахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тул хотын даргын Lexus-570 маркийн машиныг дуудлагаар худалдахаар болсон байна. Машиныг 144 сая төгрөгөөс эхлэн дуудахаар болжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )