2012 оны 2-р ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна. Нийслэлийн цэргийн штабын дарга Ё. Гэрэлчулуун “Цэрэг татлагын ажилд өндөр хариуцлагатай хандах, эрүүл мэндийн үзлэгийг зааврын дагуу хийх, цэрэг татлагын байрны зохион байгуулалт, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цэргийн жинхэнэ албанд татагдагсдын баримт бичгийн бүрдүүлэлт, шилжилт хөдөлгөөнийг хянах, тээврийн аюулгүй байдлыг хангах, 1986 онд төрсөн хүмүүсийн дүйцүүлэх албыг хаалгах тал дээр анхаарч ажиллах”-ыг дүүргүүдийн цэрэг татлагын товчооны дарга нарт үүрэг болгосон байна.
Нийслэлийн хэмжээнд 2012 оны 2-р ээлжийн цэрэг татлагад хамрагдах 20 915 иргэн байгаагаас 19 319 иргэнд буюу 93,4 хувьд нь төрийн нэрийн өмнөөс цэргийн жинхэнэ албанд татах “Зарлан дуудах хуудас” тараажээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )