Өнөөдөр “Нэр хүндээ эрхэмлэх даян дэлхийн өдөр”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

Өнөөдөр буюу 10-р сарын 20-ны өдөр бол дэлхийн Нэр хүндээ эрхэмлэх өдөр юм. Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн хөдөлгөөнийг анх 2006 онд санаачилж, 2008 оноос эхлэн жил бүр “Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр” болгон тэмдэглэж өнгөрүүлдэг болжээ. Харин манай улсад уг өдрийг 2009 оноос дөрөв дэх жилдээ тэмдэглэх гэж буй юм.

Уг хөдөлгөөн нь ашгийн бус, шүүмжлэгч бус, мөн аливаа улс төрийн хүчний харьяат бус, бие даасан санаачлага хөдөлгөөн юм. Хөдөлгөөнийнхөн бусдын алдааг шүүмжлэхээс илүү зөв үлгэр дуурайллаас нь жишээ авч шалгарсан зөв зохистой үйл ажиллагаа болон нэр төрөө эрхэмлэх үзэлд тулгуурлаж манлайлан удирдахыг дэмжин ажилладаг бөгөөд нэр төртэй амьдрах, нийтлэг эрх ашгийг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд гол зорилго нь оршдог. Хөдөлгөөнд Холливудын болон урлагийн одууд, дэлхийн улс төр, хувийн хэвшил болон бусад салбаруудын нөлөө бүхий манлайлагчид идэвхтэй дэмжин нэгддэг байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top