”Onyx” өнөөдөр тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

Хип хоп сонирхогчид өнөөдөр Бут авах гэнэ. Учир нь 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан, хип хопчдын шүтээн “Onyx” хамтлаг хэдхэн цагийн дараа монгол фэнүүдтэйгээ уулзах гэж байна.

“Onyx” болон “Click click boom”-ын тоглолт Яармаг дахь Буянт-Ухаа цогцолборт өнөөдөр 18.00 цагт болно. Буянт-Ухаа спорт цогцолборт болох тоглолтын дараа тэд хамтдаа Нүхтэд байрлах “Corporate” зочид буудалд “VIP” тоглолт хийх бөгөөд 21-нд буюу маргааш “iLoft”-т “After Party” зохион байгуулах юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top