09:30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хүүхдийн мөнгө олгох ажилтай танилцана. Уг үйл ажиллагаа Монгол банкны хажуугийн Хадгаламж банкны салбар дээр болно.
09.00 цагаас аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нарт зориулсан сургалт, семинар СЕХ дээр болно.
11:00 цагаас "Улаанбаатар сонсож байна" Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төв өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Нээлт МобиКом Корпорацийн Төв байр, IV давхар Лавлах Үйлчилгээний төвд болно. Нээлтийн үеэр хотын дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг үргэлжлүүлэх тухай санал асуулгыг хэрэглэгчдийн дунд явуулах юм. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
12.00 цагаас МАХН-аас намын байрандаа мэдээлэл хийнэ.
15.00 цагаас БЗД-ийн 15 дугаар хорооны иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгуулсан нэг цэгийн үйлчилгээний цогцолборын нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.
08.00 цагаас Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн эхэллээ. Тус хурлаар байгууллагын даргаар шинээр томилогдсон хүмүүсийг танилцуулахаас гадна ”Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл өгнө.
10.00 цагаас Пума Империал зочид буудлын хурлын танхимд Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яамнаас хамтран зохион байгуулах “Үнэт цаасны зах зээл болон хадгаламжийн даатгалын хууль, эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт семинар болно.
14.00-18.00 цагт Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдээс зохион байгуулах “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг “Б” танхимд болно.
“Монгол нью”с мэдээллийн төвд:
12.00 цагаас Улс төр, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал сэдвээр Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ мэдээлэл хийнэ.
11.00 цагаас Гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгын шавах шахагч машинд даруулж нас барсан охины аав өнөөдөр Зууны мэдээ сонины байранд хэвлэлийн хурал зарлажээ. Тэрээр энэ ослоос үүдэн төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.
12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэн дээр Амьд байгалийнхаа төлөө урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд нэгдэснээр Монголын анхны модерн бүжгийн жүжиг /өгүүлэмжтэй хөгжим бүжиг, модерн монгол биелэгээ бүхий/ бүтээсэн талаар мэдээллийг Натур дэнс урлагийн зөвлөлөөс хийнэ.
16.00 цагаас Үндэсний номын санд ССАЖЯ, Германы Элчин сайдын яамнаас 20 жилийн дараа сэргээн засварлагдан ирж байгаа “Үйсэн дээрх бичиг”-ийг хүлээлгэн өгнө.
11.00 цагаас Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ БГД-ийн Хадгаламж банкны баруун хүрээ салбар (Дархан плаза замын урд)-т очиж Хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагаатай танилцана.
-Таван нам эвслийн бүлгийн хуралдаантай.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )