“Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Нээлт 11:00 цагаас “МобиКом” корпорацийн төв байрны IV давхрын “Лавлах үйлчилгээний төв”-д болох юм. Энэхүү төвийг мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан байгуулж байгаа бөгөөд иргэд гар утас болон интернетийн сүлжээг ашиглан цаг хугацаа орон зайнаас үл хамааран нийслэлтэй холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлт, мэдээлэл лавлагаа авах боломжтой. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг үргэлжлүүлэх тухай санал асуулгыг үүрэн телефоны бүх хэрэглэгчдийн дунд явуулах ажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )