Кранд даруулж нас барсан охины аав мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгаас бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар ээж эгчийнхээ хамт гарч явсан 12 настай хүүхдийн дээрээс нурж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарч байсан. Тэгвэл өнөөдөр амиа алдсан охины аав мэдээлэл хийхээр болжээ. Тэрээр энэ ослоос үүдэн төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас болох юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top