Б.Хаш-Эрдэнэ, Х.Содчимэг нар Ази тивийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Ази тивийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн энэ сарын 17-21-ний өдрүүдэд Индонезийн Пламбаг хотноо боллоо.

Тус тэмцээнд 11 орны баг 12-14, 18-аас дээш насны ангилалд авьяасаа сорьсон байна. Манай улсын багт есөн тамирчин багтсан бөгөөд 12-14 насны ангиллын хосын төрөлд Б.Хаш-Эрдэнэ, Х.Содчимэг нар өрсөлдөж тэргүүн байрт шалгарч, Ази тивийн аварга боллоо. Тэд ганцаарчилсан төрөлд ч өрсөлдөж тавдугаар байр эзэлжээ. Харин Б.Жавхлантөгс, Н.Мягмарсүрэн нар хосын төрөлд мөн адил тавдугаар байрт шалгарчээ. О.Сийлэгмаагийн хувьд ганцаарчилсан төрөлд наймдугаар байрт багтсан байна.

У.Баяраа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top