Өнөөдрөөс эхлэн “Хүний хөгжил” сангаас иргэний бүртгэлийн зөрчилгүй 744665 хүүхдийн дансанд хүүхдийн мөнгийг нь байршуулаад байгаа аж. Улсын хэмжээнд 0-18 насны 967976 хүүхэд байдгаас аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 87.4 хувь нь арилжааны 12 банкинд данс нээлгэсэн гэнэ.
Хүүхдийн мөнгийг зөвхөн эцэг, эхийн иргэний цахим үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн аль нэг арилжааны банкинд данс нээлгэсний дагуу авч байгаа юм. Түүнчлэн өмнө нь хүүхдийн мөнгө авахад шимтгэл төлдөг байсан бол энэ удаа ямар нэгэн шимтгэл төлөхгүй. Хэрвээ хүүхэд нэг наснаасаа эхлэн мөнгөө хуримтлууллаа гэхэд 18 нас хүрэхдээ 4.320.000 төгрөгийн хадгаламжийн эх үүсвэртэй болох аж.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )