Төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх цогболбор барилга шинээр үүд хаалгаа нээлээ. Баянзүрх дүүрэгт хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж нийслэлд хүн амаараа эхний байранд жагсаж байгаа. Өнөөдөр иргэдэд нэг цэгийн үйлчилгээ хүргэх XV хорооны цогцолбор байр нээлтээ хийлээ. Хорооны цогцолбор барилгыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан байна. Хорооны шинэ байр ашиглалтад орсноор иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Тамгын газрын дарга Д.Баатарням, болон бусад албаны хүмүүс оролцлоо. XV хороо 1385 өрх, 6074 хүн амтай орон сууцны 19 байртай. Хоёр давхар орчин үеийн стандартад нийцсэн уг барилгын гүйцэтгэгчээр Нью Тэнүүн ХХК ажиллажээ. Цогцолбор байранд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны ажлын албанаас гадна ахмадын зөвлөл, иргэд нийтийн хурал байрлаж байгаа юм. Хурлын танхим, чийрэгжүүлэлтийн танхим, тусгаарлах өрөө гээд улам бүр шинэчлэгдсэн байна. Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байргүй хороодыг цогцолбор байрыг ашиглалтад оруулах зорилтын хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 300 орчим сая төгрөгийн санхүүжилтээр уг барилга баригджээ. Баянзүрх дүүрэгт энэ жил байргүй 5 хорооны байр шинээр баригдаж байгаа бөгөөд одоо байргүй ганц хороо үлдэж байгаа бөгөөд Засаг дарга Б.Батзориг бүрэн эрхийнхээ хүрээнд хороодыг 100 хувь байртай болгохоор зорьж байгаа аж.
Иргэдийн цаг завыг хэмнэж хороон дээр иргэний бүртгэл, халамжийн үйлчилгээг үзүүлж байна.
Тус хороо нь анх 1940-өөд оны сүүлчээр байгуулагдсан ууган хороодын нэг юм.
БЗД-ийн 15-р хороо нь 13-р хороололын 5-р байрны 5-р орц 148 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо будаг нь ханхалсан шинэхэн байрандаа иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )