Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ойг Нийслэлийн иргэдийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин уг баярын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгож, иргэний оролцоог нэмэгдүүлэн, шууд ардчиллыг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийг нээлээ.
Энэхүү төвийг мэдээлэл, техник технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан байгуулсан бөгөөд Монгол улсын хаанаас ч утсаа ашиглан, дэлхийн аль ч улсаас интернэтийн сүлжээгээр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай холбоотой асуудлаар санал хүсэлт, өргөдөл гомдол, лавлагаа мэдээлэл авах боломжтой аж. Лавлагаа мэдээллийн төв нь хоёр лавлах дугаартай. Тухайлбал, “1200” рүү залгавал зөвхөн Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах бол “1234” нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх бүх төрлийн лавлагаа авах юм. “1200” дугаарт залгахад минут тутамд 200 төгрөгийн тарифтай. Харин “1234” дугаарт холбогдвол энгийн тарифтай ажээ. Мөн www.ub1200.mn сайт нь дээрхийн адил өргөдөл гомдлоо бичиж хариу авах бол www.ub1234.mn сайт нийслэлийн төр захиргааны үйлчилгээний лавлагаа мэдээлэл өгнө. Харин өргөдөл, гомдлынхоо явцыг харах, мэдэх, хянахдаа иргэд өөрийн регистрийн дугаар болон дөрвөн оронтой нууц дугаараа ашиглан мэдэх боломжтой юм байна. Мөн уг лавлагааны дэвшилттэй тал нь мессежээр санал асуулга, судалгаа авах, илгээх юм. Тодруулбал, гарах гэж байгаа болон гарсан шийдвэрийн талаар иргэдийн санал, бодол, үр дүнг богино хугацаанд мэдэх зорилготой аж. Нээлтийн үеэр хотын захирагч Э.Бат-Үүл иргэдтэй дээрх утсаар холбогдож санал хүсэлтийг нь шууд хүлээн авч байлаа.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 2 )
Эцэг эхийн зүгээс нэг санал байна.Хүүхдийн урлан бүтээх төв хэзээ эзэнтэй болох уу энэ байгууллага улсых уу хувийх уу хүүхэд бүрээс 20000 төгрөгний хураамж авах юм жил бүр шүү. хурдан шинэ захирал, менежертэй болгоочээ
hogjliin berhsheeltei humuusiin 420000 520000 bolgoj ogooch