Чингэлтэй дүүргийн ”Иргэдийн баяр” боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Нийслэл Улаанбаатар хот үүсч, байгуулагдсаны 373 жилийн ой, дүүргийнхээ түүхт 20 жилийн ойн ажлын хүрээнд төр, захиргааны байгууллагаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа иргэдээ олон нийтдээ иргэдэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг “Нэг цэг”-ээс элдэв хүндрэл, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх зорилгоор “Иргэдийн баяр" сэдэвт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр "Ялалтын талбай”-д зохион байгууллаа. Тус өдөрлөгийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, хороод оролцон өөрсдийн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд терийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилсан юм. Тодруулбал: Төрийн үйлчилгээг “Нэг цэгээс үзүүлэх”, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, гарын авлага материал тараах гээд олон талын мэдээлэл сурталчилгааг зохион байгуулж байгаа бөгөөд тус талбайд хүрэлцэн ирсэн иргэддээ урлагийн тоглолт сонирхууллаа.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top