Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

10.00 цагаас ШӨХТГ-аас  БЗД-ийн Тамгын газрын Захиргааны ордонд ”Хэрэглэгч хаан” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

08.00-17.00 цагийн хооронд”Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн V хорооны иргэдэд хорооны өрхийн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ.

10:00 цагаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид  хуралдана.

17.00 цагаас Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны 6 давхрын хурлын зааланд Монгол Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийн хурал болно.  Энэ үеэр 2013-2014 онд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурна.

11.00 цагаас "Шударга ёсны хувьсгалт" Үндэсний нэгдсэн оюутны холбооноос МАХН-ын төв байр дээр "Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя аян-2" мэдээлэл хийнэ.

-Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид бусдын эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан “Сэтгэлийн бэлэг дусал цуснаас” сэдэвт сайн дураараа цусаа өгөх үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.

08.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны  “Б” танхимд эхлээд байна. Тус хуралдаанаар “Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  болон  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ.

10.00 цагаас  Төрийн ордны “Г” танхимд Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын дэд хэсгийн хуралдаан  эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top