Би бол фэйсбүүкийн нэг идэвхтэй хэрэглэгч. Залуу хүн болохоор ч тэр үү, миний үеийн залуус хаана, юу хийж яваа бол, фэйсбүүкт ямар мэдээлэл явж, твиттерт хэн юу гэж жиргэж байгааг уншиж, мэдээлэл авдаг залуу хүн. Харин сүүлийн өдрүүдэд фэйсбүүк, твиттерийн цахим ертөнцөд залуучуудын нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг асуудал миний анхаарлыг татаж байна. Элссэн бүх группүүд, фэйсбүүкийн найзуудын минь хуудсанд хүртэл харагдах болсон хүүхдийн паркийн газраа эргүүлэн авах сэтгэгдэл, зураг, постерууд фэйсбүүкийн ертөнцөөс мэдээлэл авдаг миний хувьд эрхгүй анхаарал татсан юм. Хүүхдийн паркийн газраас хумслан авч, өөрсдийн хувийн эрх ашиг, бизнест ашиглаж, хүүхэд залууст тоглох талбайгүй болсон асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байхыг хэдэн сар, жилийн өмнөөс би сонсож л байсан.
Зарим нэг мэдээллийн хэрэгслээр хууль бус энэ үйлдлийг эсэргүүцэж, сэтгүүлч нар ч энэ асуудлын эсрэг зогсож, хүүхдүүдэд тоглох талбайг буцааж өг гэж бичиж байсан нийтлэлүүдийг ч би мэднэ. Гэсэн ч энэ удаад хүүхдийн паркийг хөндсөн асуудал арай өөр бололтой. Миний бие ялгаагүй л нөгөө л улиг болсон хүүхдийн паркийн асуудал гэж бодоод тоохгүй өнгөрье гэж бодсон ч, фэйсбүүк, твиттерт олны анхаарлыг татаад байгаа энэ залуусын санаачлагад нэгдэхгүй байж чадсангүй. Учир нь би миний үр хүүхдүүд тэр талбайд баригдсан баар цэнгээний газарт орж, шөнийг өнгөрүүлдэг зочид буудлаар үйлчлүүлэх биш харин тэр талбайд тоглож наадаж өсөөсэй гэж хүссэн үүднээс би залуу хүний хувьд өөрийн дуу хоолойгоо хүргэж, нэгдсэн. Хүүхдийн паркт тоглож, хүүхэд насныхаа хамгийн хөгжилтэй, сайхан үеийг санахад одоо баригдсан “СӨҮЛ” ресторан биш тухайн үед найз нартайгаа орж хоол идэж, төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан ТУЯА гэдэг жижигхэн ч гэсэн ресторан надад санагддаг. Жирийн нэгэн ажилтан эцэг, эхийн хүүхэд төрсөн өдрөөрөө хүүхдийн паркийн талбай дээр баригдсан “СӨҮЛ” ресторанд орж үзсэн нь үнэндээ юу л бол. Залуусын фэйсбүүк хуудсанд нийтэлсэн тухайн үед засгийн эрхийг барьж байсан томчуудын хүүхдийн паркийг өгөх албан бичигт гарын үсэг зурсан баримт болон нэр бүхий эрхмүүдийн хүүхдийн паркийг авч юу хийх гэж байгаа төлөвлөгөө зэрэг хууль бус үйл ажиллагааг илчилсэн мэдээллүүдийг уншаад залуучууд үүнд заавал нэгдэж, хүчтэй дуугарах хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Надтай адил Монголын мянга мянган залуус үүнд нэгдэж байгааг би тэдний нэгдсэн групп, share хийж бусад найзууддаа тарааж байгаа мэдээлэл, тэдний үлдээсэн сэтгэгдлүүдээс би харж байна.
Эрхэм Ж.Оджаргал аа, та паркийн газраар дутахгүй, харин хүүхдүүд паркийн газраар дутна шүү дээ гэсэн мянга мянган залуусын сэтгэгдэл фэйсбүүк ертөнцөд бичигдэж байна. Та үүнийг олж уншиж байна уу? "Паркийн газрыг чөлөөл" фэйсбүүкийн группт нэгдсэн миний үеийн 4000 гаруй залуусын нэгдлээс, хүүхдийн паркийн газраа эргүүлэн авах хүсэлтэй тэр хэдэн мянган залуусын жиргээнээс би мэдэрч байна. Түүнчлэн хүүхдийн паркийн газраа эргүүлэн авах фэйсбүүкийн хөдөлгөөн хамрах мэдээллийн хүрээгээ улам тэлж, залуучууд нэр бүхий эрхмүүдэд хандан фм радиогоор хүртэл Хүүхдийн төлөө За гэж хэлье дууг захиалсныг олж сонслоо. Залуучууд өөрсдийн фэйсбүүкээр харилцаж, группэд нэгдэн, page хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, нэр бүхий эрхмүүдээс асуултынхаа хариултыг шаардаж байгаа юм. Залуусын өөрсдийн болон ирээдүйд үр хүүхдийнхээ тоглож наадах газрын төлөө дуугарсан хөдөлгөөн үр дүнгээ харуулна гэдэгт итгэж байгаа учраас би нэгдэж байна. Арабын залуус өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хувьсгал хийсэн шиг Монголын залуучууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хүүхдийн паркийн газраа эрх мэдэлтнүүдээс эргүүлэн авах эсэргүүцэл хүчтэй байгааг энд эрхмүүдэд хэлье. Магадгүй та эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй, баян цатгалан учраас таны хүүхдүүд энэ жижигхэн талбайд биш харин бидний мөрөөддөг тэр Disneyland зэрэг дэлхийд алдартай хүүхдийн парк дээр тоглож өссөн байх. Гэхдээ та бүхний өсөж төрсөн энэ Монгол орны мянга мянган багачууд энэ л жижигхэн талбайдаа тоглож, хүүхэд насны сайхан дурсамжийг авдаг юм шүү. Монголын минь мянга мянган хүүхэд залуус улс төр, бизнесийн том эрхмүүд таниас асуултынхаа хариултаа авахыг хүсэж байна.
Б.Цолмон
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00