Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

 

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  Японы хүүхэлдэй урлаач, уран бичээч, яруу найрагч, Бошо Сошойнгийн “Үзэсгэлэнт Япон Урлаг” Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Маргааш 10:00 цагт нээлтээ хийх уг үзэсгэлэн энэ сарын 27-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үнэ төлбөргүй гарах юм.  

Уг үзэсгэлэнг Японы элчин сайдын яам, Сойшин Хүүхэлдэйн үйлдвэр хамтран зохион байгуулж байгаа аж.

Хүүхэлдэй урлаач, уран бичээч, цэцэг амьдруулан урлаач, зохион бүтээгч Бошо Сошойн нь 1933 онд Шига мужид төрсөн. Ээжийнхээ нэхмэл гар урлалын танхимд үндэс суурийг суралцаж, түүний дараа уран бичээчийн урлагт суралцсан. 1957 онд Америкийн Лос-Анжелес хот дахь Рүйчэскин лаборторт судлаач оюутан. 1968 оноос хуучин хүүхэлдэйн засвар болон Японы уламжлалт хүүхэлдэйн урлагийн талаар судалгаа хийж эхэлсэн. 1974 онд “Бошо Сошойн”-гийн хүүхэлдэй урлалын газрыг байгуулж, ирээдүйн хүүхэлдэй урлагийг залгамжлах шавь нараа бэлдэж сургахын зэрэгцээ хүүхэлдэйн урлагаар дамжуулан гадаадын улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Өнөөг хүртэл Япон төдийгүй Америк, Голланд, Герман, Тайван, Франц, Австрали зэрэг газруудад өөрийн үзэсгэлэнгээ гаргаж, 1983 оноос өнөөдрийг хүртэл гадаадын улс оронд гаргасан үзэсгэлэнгийн тоо 30 хол давжээ. Мөн олон лекц зохиож, япон хүүхэлдэйгээр Японы уламжлалт соёлыг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top