Монголын Залуучуудын Холбооноос санаачлан өрнүүлээд буй “Паркаа аваръя” нэгдсэн хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй нээлттэй хэлэлцүүлэг 10-р сарын 24-ний Лхагва гаригийн 10 цагт “Иргэний танхим”-д болно. Залуус энэ хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон энэхүү холбогдох алба тушаалтнууд, мөн хүүхдийн паркаас газар эзэмшиж буй “Мон-Уран”, “MCS” , “Сөүл” групп, “Бодь” группийн удирдлагуудад хүрэлцэн ирж, паркийн газрын маргааны асуудлаар болон хүүхдийн паркийн өнөөгийн бодит байдлын талаар олон нийтэд нээлттэй хариу өгөхийг хүсч, хүсэлт илгээжээ. Мөн энэхүү хэлэлцүүлэгт төрийн бус болон олон нийтийн байгууллагуудын төлөөллүүд оролцож үгээ хэлэх юм.
Дашрамд дурдахад хүүхдийн паркийн газрын асуудлаар МЗХ-оос дээр дурдсан томоохон компаниудын удирдлагуудад тодруулга хийх, хариу өгөх хүсэлт илгээгээд 10 хонож байгаа ажээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )