851,150 эцэг эх хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

 

Манай улс 0-18 насны 967,976 хүүхэдтэй. Тэдгээрийн ирээдүйд хөрөнгө оруулах зориулалтаар сар бүр 20 000 төгрөг өгөхөөр болсон билээ. Өчигдрөөс эхлэн олгогдож байгаа уг мөнгийг авахаар 851,150 данс нээгдсэн байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө авах ёстой эздийнхээ 87,4 хувьд нь  хүрчээ.

Банкны зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхдийн мөнгөнөөс татвар суутгахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгийг олгох 12 банк 2-3 сая төгрөгийн зардлыг банкиуд гаргаж байгаа юм байна. Үүн дээр банкууд санаачлагатай ажиллаж байгаа. Үр дүнд нь хүүхдийн мөнгө төрөөс хэрэгжүүлж байгаа бодлоготой шууд уялдаж байгаа гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ.

Эцэг эхчүүд хүүхдийн мөнгө авах өргөдлөө хүссэн банкиндаа хүссэн өдрөө өгөх боломжтой бөгөөд давхар данс нээлгэх, бичиг баримтан дээр санаатай болон санамсаргүй байдлаар алдаа гаргахгүй байхыг эх сурвалж анхааруулж байна.

Дашрамд дурьдахад хүүхдийн мөнгийг нэг наснаас эхлэн авсан хүүхэд 18 нас хүрэхэд 4,320,000 төгрөгийн хуримтлалтай болох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top