Улсын филармонийн хамт ирэх сарын 5-нд “Уран сэтгэмж” нэртэй өвөл цагийн нээлтийн тоглолтоо зохион байгуулах гэж байна. Харин маргааш нь симфони найрал хөгжмийн хамтлагийн 55 жилийн ойн тоглолттой бол 7-нд Морин хуурын чуулга 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж өөрийн орны төдийгүй гадаадын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах гэнэ. Тэгвэл 9-нд дээрх гурван хамтлаг хамтарч үзэгчдээ хүлээж авахаар төлөвлөжээ. Тэдэнтэй “Voice” групп, “Шуранхай” хамтлаг, ардын дууч Д.Бурмаа нарын арав гаруй дуучин оролцох юм байна.
Улсын филармонийн уран бүтээлчдийн хувьд энэ жил улсдаа симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 55, филармонийг үүсгэн байгуулагч, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулж өнгөрсөн зургадугаар сард бас нэгэн том тоглолтоор үзэгчдийнхээ сонорыг мялаасан бол сарын өмнө “Морин хуур” чуулгын 20 жилийн ойд зориулан гурван тоглолтыг үзэгчдэд өргөн барьсан билээ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )