-Кранд даруулж амиа алдсан охины аавыг Ерөнхийлөгч өнөөдөр хүлээн авч уулзана.
09.00 цагаас ”Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордны их танхимд нээлтээ хийнэ.
14.20 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчид, гадаадын байнгын сурвалжлагчидтай уулзах “Ерөнхий сайд ба 10 асуулт хариулт” арга хэмжээ ГХЯ-нд болно.
13.00 цагаас Төрийн ордны ”В” танхимд урт нэртэй хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болно.
09:30-17.00 цаг хүртэл ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээллийг ДОХ-ын үндэсний хороо болон ХӨСҮТ-өөс сэтгүүлчдэд өгнө. Тус сургалт мэдээлэл Сэргээн засалтын үндэсний төвд болно.
-Занабазарын музейд Японы хүүхэлдэй урлаач, уран бичээч, яруу найрагч Бошо Сошойнгийн “Үзэсгэлэнт япон урлаг” япон хүүхэлдэйн үзэсгэлэнгийн нээлт болно.
09.30 цагаас ”Паркаа аваръя” хэлэлцүүлэг Төрийн ордны иргэний танхимд болно.
17.30 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө, Баганат танхимд “Тэнгэрлэг эзэн Чингис хаан” үзэсгэлэн болох тул сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
11.00 цагаас "Шударга ёсны хувьсгалт" Үндэсний нэгдсэн оюутны холбооноос МАХН-ын төв байр дээр "Ард түмний ерөнхийлөгчөө аваръя аян 2" нээлттэй хийнэ.
10.00 цагаас Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сүхбаатар дүүргийн 1-р бүсийн үзлэг хийгдэж байгаа 4-р хорооны “Өөдрөг энх” Өрхийн Эрүүл мэндийн төвд ажиллана. Дараа нь газрын маргаантай байгаа 2-р төрөхөд ажиллана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй үндэсний “Өгөх өдөр” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагаас Монголын жиргээчдийн нийгэмлэгээс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )