Компанийн нийгмийн хариуцлагын талаар илтгэл тавина

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Компанийн нийгмийн хариуцлага гэж юу болох, яаж бий болсон, ямар шаардлагатай, дэлхийн хэмжээнд компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлан хэрэгжүүлж буй тухай сонирхолтой илтгэлүүдийг тавих гэж байна.

Илтгэлийг Ноттингхамын их сургуулийн профессор Ребэкка Ким, ГОУХАН-ийн Хятад дахь компанийн нийгмийн хариуцлагын төслийн удирдагч Ролф Дийтмар зэрэг олон улсын туршлагатай экспертүүд өнөөдөр  Blue Sky зочид буудлын хурлын танхимд танилцуулах аж. Мөн КНХ-ыг Монголд амжилттай хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, ТББ-ууд хэрхэн оролцох талаар хэлэлцэхийн тулд ГОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн зүгээс Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форумыг зохион байгуулж байгаа юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top