“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлгэнд уясаж, сэтгэлээ баясгах дуртай хүн олон. Бүтээл нь үргэлж шинэ өнгө төрхийг илэрхийлдэг болохоор арга ч үгүй биз. Гэхдээ түүнийг уншигчид нь их зантай гэдгийг нь мэдэхгүй л болов уу. Тэрбээр үргэлж монгол ахуй, дотоод орон зайны тухай ярьдаг хэрнээ хүнтэй мэндлэхдээ тун дургүй. Ахмад хүн ч түүнээс түрүүлж дуугарахгүй бол хараагүй юм шиг өнгөрнө. Тэр ч бүү хэл утсаа авдаггүй. Түүнтэй мэнд усаа мэдэлцэхээс илүү ажил хэрэг ярих гэсэн хүмүүс өдрийн хэд залгасан ч дугаарыг нь харчихаад л буцаагаад халаасалчихна. Үүнийг нь мэддэг ойр хавийнхан нь “Ядахдаа эхнэрийгээ залгахаар авдаг байлгүй дээ” хэмээн ярьж байх вэ дээ. Утсаа авахгүй болохоор нь өнөө хүмүүс нь ямар сайндаа ажлынх нь утас руу залгана. Тэглээ ч ажилчдаараа авахуулчихаад “Гадуур ажлаар явж байгаа” хэмээн хэлүүлдэг. Тиймээс түүнтэй уулзах зайлшгүй шаардлагатай хэн нэгэн утсаар ч ярилгүй шууд ажлынх нь өрөөнд орж барьж авах юм гэсэн. Эцсийн арга нь энэ байх л даа.
У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )