Хүүхдийн паркийн газар эзэмшлийн асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Төрийн ордны Иргэний танхимд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газар эзэмшлийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагаас болно. Уг хэлэлцүүлгийг Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд Хүүхдийн паркийн газрыг хэрхэн зориулалтаар нь ашиглах, том компаниудын эзэмшилд очсон газруудыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэхээр болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top