Б.Навчаа : Эмээ маань намайг миний охин жарганаа жаргана гэж хэлдэг байсан

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

 

Монголын урлагийн салбарт авьяасаараа гялалзаж яваа жүжигчин Б.Навчаатай ярилцлаа.

 

- Таны хамгийн сүүлд тоглосон “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн талаар яриагаа эхлэмээр байна. Тус жүжгийг үзсэн хүн бүхэн маш өндөр сэтгэгдэлтэй гарч байх шиг санагдсан?

- Тиймээ үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосон.Энэ жүжиг маань шоу хэлбэрээр биш сонгодог жүжиг гэдэг утгаараа олонд хүрсэн болохоор ялалт ч үгүй 2 театр дээр тавигдлаа. Ромёо Жулиата гэхэд хэзээ нэгэн цагт тавигдаж л байдаг, Гамлетийг мөн тавьж л байдаг. Бид тэрэн шиг мөнхийн уран бүтээл тавьж чадсан. Энэ уран бүтээл маань үнэхээр үзэгчдийг байлдан дагуулж чадсан.Өнөөдөр хүн бүхэн үхнэ гэдгээ мэддэг  хэрнээ үхэхгүй юм шиг гараа кармандаа хийгээд алхаад явж байдаг тухай хөндсөн. Хүн үхэхдээ хийсэн бүтээсэн юмтай амьдралыг хайрласан, амттай шимтэйг нь авсан байх ёстой гэж боддог. Хүний амь нас гэдэг бурхнаас өгсөн хамгийн том бэлэг гэж байгаа юм. Энэ бэлгийг бид нар яаж авч явж байна аа,арчаатай явж байна уу ,арчаагүй явж байна уу гэдэг том асуудлыг хөндсөн. Хүн болгоны мэддэг  өөрт нь их ойрхон далд ертөнцийн талаар өгүүлсэн болохоор үзэгчдэд маш их хүрсэн,үзэгчдэд их ухаарал хайрласан жүжиг болсон гэж бодож байна. Магадгүй тэр жүжгийг үзсэн үзэгчид дунд хайртай хэн нэгнээ алдсан хүн байсан бол бас нэгэн тайвшралыг авсан байхаа гэж найдаж байна.


 -"Хоёр ертөнцийн буудал" жүжгээс үзэгчид бас нэг өөр Навчааг олж харсан. "Хэцүү анги"-йн ааштай багшийн дүрээр та олонд танигдсан энэ удаа тэс өөр дүрд хувирахад хэцүү байв уу?

 -За ер нь жүжигчин хүн гэдэг туршлагаар л ажилладаг. Монгол улсдаа нэгдүгээрт жагсдаг СУИС-ийг төгссөн хүн байна бас мэргэжлийн 2 багшаараа заалгасан хүн байна. Яалт ч үгүй энэ мэргэжлийг эзэмшээд дипломийг нь аваад гарсан хүн байна, тийм болохоор жүжигчин хүн бол жүжигчин л байх естой гэж боддог. Найруулагч нар намайг арай характерны дүрд хардаг байсан бол энэ удаа Сэнгэдорж найруулагч шал өөрөөр харлаа. Жүжигчин хүн аливаа уран бүтээл дээр хөлсөө дуслуулж л байж хүнд хүрдэг. Зуун хувь өөрийгөө дайчилж  энэ уран бүтээлд орсон. Хайр гэдгийг амсаж үзээгүй, ханийн жаргалыг мэдэрч амжаагүй, эх хүний нандин хайрыг мэдэрч өөрийгөө хайрлаж чадаагүй эмэгтэйн дүрийг бүтээлээ. Энэ дүр маань маш өрөвдмөөр эмзэг дүр байсан. Би өөрөө гэхдээ өрөвдүүлж тоглохыг хүссэнгүй, ухаарал хайрлаж тоглохыг ихэд хүслээ. Бусдыг би хайрлаж тоглосон болохоор өөрөө их өрөвдөлтэй энэ эмэгтэйн дүр тод харагдсан байх аа. Навчаа ийм уян зөөлөн хүний дүрээр... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top