Жүжигчин Я.Эрдэнэбал яван чангарах нь ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Жүжигчин Я.Эрдэнэбал саяханаас гарч эхэлсэн “Нар мандана аа, аз жаргал минь” нэртэй телевизийн уран сайханы киног эс тооцвол сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрсөн. Үзэгчид ч түүнийг маш ихээр шүүмжлэх болсон. Тэгвэл одооноос яван чангарч байгаа аж. Тодруулбал шинэ жилээс өмнө DVD гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус DVD нь цаг 20 минут үргэлжлэх, таван үзэгдэлтэй бүтээл багтаж байгаа гэнэ. Түүнчлэн олон кино студээс дүрийн санал ирж байгаа ч таалагдсаныг авч, тохирохгүйг нь буцааж байгаа гэсэн. Гэхдээ буцаасанаас нь хүлээж авсан нь олон гэнэ билээ. Тиймээс тун удахгүй түүний тоглосон кинонууд ар араасаа цувран гарч үзэгчдэд хүрэх нь ээ.   

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top