Д.Чойжамц хамбa клипэнд тогложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Монголын Бурхан шашинтны тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц нутгийнхаа салхийг үнэрлэх хамгаас дуртай нэгэн. Тэрбээр энэ жил нутаг явангаа хайрт ээжийнхээ хамт дэлгэцийн урлагт хүч үзэн клипэнд тоглоод иржээ. Түүний тоглосон клипний тухайд сонирхвол “Тэргүүн хамбын нутаг” нэртэй хэний ч сэдээгүй шүлэгнээс үүсэлтэй аж. Тодруулбал  Төв аймгийн Бүрэн сумыг Монголд таниулж өгсөн ачтан яах аргагүй Чой хамба. Энэ ч утгаараа зөвхөн түүнд зориулсан уран бүтээлийг нэгэн яруу найрагч бүтээсэн нь найрагч Н.Энхбаатар юм. Тэрбээр 1997 оноос яруу найргаар тэр дундаа дууны шүлгээр уран бүтээл туурвиж байгаа хэдий ч зөвхөн “Ус мөрөн олон чиг” гэсэн бидний сайн мэдэх уран бүтээлийн хэмжээнд очихоор чанартай шүлэг бичнэ хэмээн өөртөө андгай өгсөн ажээ. Найдансодын Энхбаатар тэргүүн хамбатай нэг нутаг усанд төрж өссөндөө өөрийгөө туйлын азтай нэгэн гэж боддог аж.

Хамба лам Д.Чойжамцыг клипэнд тоглосноос хойш нийтийн дуучид өрөөгөөр нь эргэлдэж хамтран ажиллах санал ихээр тавих болсон байна. Тэдгээр саналын хариуд Хамба лам ганцхан тохиолдол байсан гэдгийг тайлбарлаад буцааж байгаа аж.

Сүсэгтэн олны оочер дараалал, уулзалтаар дүүрэн байдаг хамбын ажил ийнхүү нийтийн дуучдын хүсэлтийг зохицуулахад нэгээр нэмэгдсэн гэнэ. Үүнээс болж Н.Энхбаатар найрагч, залуу дуучин А.Хосбаяр нарыг “азтай золигнууд” хэмээн дуучид цаашлуулсан сурагтай.


П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top