“Үзэсгэлэнт Япон урлаг” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  Японы хүүхэлдэй урлаач, уран бичээч, яруу найрагч,  Бошо Сошойнгийн “Үзэсгэлэнт Япон Урлаг” Япон Хүүхэлдэйн үзэсгэлэнгийнхээ нээлтээ өнөөдөр хийлээ. Занабазарын музейд болсон тус үзэсгэлэнг Японы элчин сайдын яам,  Сойшин Хүүхэлдэйн үйлдвэр хамтран зохион байгуулж буй аж. Бошо Сошойн нь 1933 онд Шига мужид төрсөн. Ээжийнхээ нэхмэл гар урлалын танхимд уран бичээчийн урлагийг ч эзэмшжээ. 1957 онд Америкийн Лос-Анжелес хот дахь Рүйчэскин лабораторт судлаач оюутан. 1968 оноос хуучин хүүхэлдэйн засвар болон Японы уламжлалт хүүхэлдэйн урлагийн талаар судалгаа хийж эхэлсэн байна. Харин 1974 онд “Бошо Сошойн”-гийн хүүхэлдэй урлалын газрыг байгуулж, ирээдүйн хүүхэлдэйн урлагийг залгамжлах шавь нараа  бэлдэж сургахын  зэрэгцээ хүүхэлдэйн урлагаар дамжуулан гадаадын улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг эхлүүлжээ. 1983 оноос өнөөг хүртэл Япон төдийгүй Америк, Голланд, Герман, Тайван, Франц, Австрали зэрэг оронд 30 гаруй үзэсгэлэнгээ гаргажээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top