Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм, Говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна
05 цагт Улаанбаатарт 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )