-Төрийн ордны их танхимд ”Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Эрүүл мэндийн даатгалаас үзүүлэх ”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц”, “Гэрээлэлт, төлбөрийн тогтолцоо, тусламж үйлчилгээний чанар” зэрэг сэдвээр хэлэлцэнэ.
09.00 цагаас НИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан эхэлнэ. Тус хурлаар нийслэлийн төсвийн тодотгол, замын түгжрэлийн эсрэг авсан арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэнэ.
11.00 цагаас Нийслэл хот үүсэж хөгжсөний 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн архивын газраас зохион байгуулж буй “Нийслэлийн түүх-архивын баримтанд” сэдэвт үзэсгэлэнг Нацагдоржийн номын санд нээнэ.
11.00 цагаас О.Баасанхүү гишүүн, дэд сайд Эрдэнэжамъян болон МАХН-ын гишүүд Сүхбаатар дүүргийн Тамгын газар байрлах сонгуулийн тойргийн хороон дээр очих гэж байна. Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо МАХН-ын 12 хүнийг хууль бусаар бүртгэхээс татгалзаж орон нутгийн сонгуульд ямар нэг аргаар оролцуулахгүй байгаатай тэмцэж шаардлага хүргүүлнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас “Хатгалчууд хаягдсаар л байх уу” сэдэвт хэвлэлийн бага хуралд урья. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд “тосгон” гэдэг үг оруулаагүйгээс Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 2015 иргэн сонгогчийн эрхгүй болоод байгаа ажээ.
12.00 цагаас “Мaking the band-3” шоу нэвтрүүлгийн ялагч “MIXX” хамтлагийнхан сэтгүүлчидтэй уулзана.
13.00 цагаас МОХ-ны 18-р ээлжит чуулган болох гэж буйтай холбогдуулж “МОХ-г нам бус залуучууд өөрчилнө” сэдвээр оюутнууд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )