Галд түлэгдсэн албан хаагчид тусламж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

 

Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймэр унтрааж яваад түймэрт өртөж түлэгдэн эрүүл мэндээрээ хохирсон тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч А.Болорсүхийн гэр бүлд орон сууц худалдан авахад нь дэмжлэг болгон 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргаад байна.

Дэд ахлагч А.Болорсүхийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд залуу гэр бүл өөрсдийн орон сууцгүй юм. Залуу гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж ийнхүү буцалтгүй тусламж олгох шийдвэрийг ОБЕГ-ын даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар хэлэлцсэн юм.

Түүний биеийн байдал нь сайжирч байгаа, БНСУ-д эмчлүүлж байна.

А.Болорсүхийн БНСУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 240 сая төгрөгийг Засгийн газраас олгосон билээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top