Зам тээврийн яамнаас автомашины улсын дугаарыг лацдахаар төлөвлөжээ. Учир нь тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлах болсонтой холбогдуулж иргэд дугаараа солих явдал их гарч байна. Лацадсан тохиолдолд тухайн дугаарыг авах боломжгүй бөгөөд замын цагдаагийн ажилтан ч авах эрхгүй болох юм.
Мөн цаашид улсын дугаарыг тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн иргэний үнэмлэхний хаягаар хаягжуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим үнэмлэхний лавлагааг Авто тээврийн газрын сантай холбосноор тухайн жолооч хэдэн ч удаа хаягийн шилжилт хийлгэсэн нь автоматаар солигдож байх гэнэ.
Ч.Батцэцэг
Эх сурвалж: "Монголын Үнэн"

Сэтгэгдэл ( 0 )