“Буян” Жаргалсайхан хэмээх эр Монголчуудыг залхуу, зайдангаар нь байнга дууддаг. Тиймдээ ч хөдөлмөрч, дайчин нэгнийг үнэлж, ажлын ачаалал даах, сэргэлэн залуусыг дэргэдээ байлгахыг илүүд үздэг гэнэ лээ. Харамсалтай нь нас ахих тусам хахир хатуу болж байгаа Б.Жаргалсайханы дэргэд тэсч үлдэх залуу цөөн аж. Харин хахир “өвгөн”-ий дэргэд удаан ажиллаж, хайрыг нь татаж яваа Б.Лхагва гэх залуу байдаг бөгөөд тэрбээр “Буян” Жагаагийн хувь хувьсгалын ажлыг нь сайн зохицуулдаг гэнэ.
Даргынхаа дэргэд удаан ажиллаж, бизнесийн туршлага, хүнтэй харьцах ухаан гээд бүхий л зүйлд суралцаж байгаа Б.Лхагва англи хэлэнд “ус, цас” нэгэн. Тэрбээр ажлын ачааллаас болж эхнэр авч амжаагүй бөгөөд хойноосоо олон бүсгүйг "гүйлгэдэг" гэх яриа ч бий.
Юутай ч “Буян” Жагаагийн хайрыг татсан Б.Лхагваа гэгч энэ залууг буруу замаар будаа тээчихгүй л бол цаашид ихийг дуулгах нэгэн гэдгийг ойр тойрныхон нь дүгнэдэг. Хахир өвгөний хайрыг даан хэр удахыг харж л сууя даа.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )
сайн хүнии дэргэд сайн л хүн болно ,,