Жиргээчид нийслэлд “хэрэг” болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Нийслэл хотын 373 жилийн ойд зориулан “Бид хотынхоо төлөө юу хийж чадах вэ?” шилдэг жиргээний уралдааныг шинэ үеийн залуус, нийслэлийн засаг аргын тагын газартай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудалд шийдэл хайх жиргээчдийн дуу хоолойг сонсох, шилдэг санаа, саналуудыг хамтран хэрэгжүүлэх зорилготой уг уралдаан 2012 оны 10 дугаар сарын 25 өдрийн 08:00 цагаас 10 дугаар сарын 27 ны өдрийн 10:00 цаг хүртэл зохио байгуулагдах бөгөөд  дүнг энэ сарын 28-ны өдөр  олон нийтэд зарлах ажээ.

Монгол улсын харьяат гадаад дотоодод ажиллаж, суралцаж, амьдарч буй твиттер аккаунт бүхий иргэн уг уралдаанд оролцох бөгөөд жиргээчид санаа, саналуудаа 130 тэмдэгтэнд багтаан бичнэ. Бичлэгийн урд #niislelmn хаштагийг ашиглан бичих бөгөөд хэрвээ шаардлагатай гэж үзвэл жиргээний төгсгөлд @niislelmn хаягийг оролцуулан бичлэгээ ирүүлж болно. Нэг оролцогч нийт 5 хүртэл твийт оролцуулж уралдаанд оролцох бөгөөд 5 аас илүү твийт бичсэн тохиолдолд хугацааны хувьд эхлэн бисэн 5 твийтийн үзүүлэлтийг харгалзан үзэж дүгнэх юм байна.

Ялагчийг тодруулахдаа өгөгдсөн цагт ирүүлсэн бичлэгүүдийг нэгтгэн RETWEET ийн тоо, FAVORITE ийн тоог үндэслэн дүгнэнэ.Энд RETWEET,  FAVORITE хийж буй жиргээчдийн дагагч болон TWEETGRADER /www.tweetgrader.com/ ийн үнэлгээг үндэслэн дүгнэх гэнэ.

Уралдааны ялагчийг дараах байдлаар урамуулах юм байна.  Тодруулбал:

  1. 1 -р байр. Нэг твиттер хэрэглэгчийг шалгаруулан бүтэн жил УСАН БАССЕЙН-д хичээллэх эрх

  2. 2 -р байр. Нэг твиттер хэрэглэгчийг шалгаруулан хагас жил GYM клубт хичээллэх эрх

  3. 3 -р байр. Нэг твиттер хэрэглэгчийг шалгаруулан дурсгалын зүйл, СТӨргөөнд зохион байгуулагдаж буй үзвэр үйлчилгээ хагас жил  үнэгүй үзэх эрхээр

Жич: ХОЛБОО БАРИХ TWITTER ID: @NIISLELMN

 А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top